“Чих сонсгол хамгаалах Монголын нэг өдөр”-ийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

“Чих сонсгол хамгаалах Монголын нэг өдөр”-ийг тэмдэглэнэ

Өнөөдөр дэлхийд 280 сая гаруй сонсголын бэрхшээлтэй хүн байдаг.  Харин манай оронд сонсголын өөрчлөлттэй 200 мянга гаруй хүн байгаа  нь дэлхийн дундажтай харьцуулахад үзүүлэлт гэнэ. ЭМЯ, НХХЯ хамтран “Дүлийрэлт сонсгол бууралтаас сэргийлэх, хянах стратеги”-ийг батлан гаргаж, 2009-2019 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон.

Энэхүү ажлын хүрээнд “Чих сонсгол хамгаалах Монголын нэг өдөр”-ийг энэ оноос эхлэн орон даяар тэмдэглэж, чих сонсголын эрхтний мөн чанар, хамгаалах, арчлах, элдэв эмгэгээс урьчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл өгөх ажлыг анх удаа зохиох гэнэ. Эл өдөр маргааш  болох ба 21 аймаг, есөн дүүрэг, хотын улсын нэгдсэн эмнэлэг болон  хувийн хэвшлийн чих хамар хоолойн эмнэлгүүдийн эмч нар чих сонсголын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй хийж, иргэдэд зөвлөгөө өгөх юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж