
Энэхүү ажлын хүрээнд “Чих сонсгол хамгаалах Монголын нэг өдөр”-ийг энэ оноос эхлэн орон даяар тэмдэглэж, чих сонсголын эрхтний мөн чанар, хамгаалах, арчлах, элдэв эмгэгээс урьчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл өгөх ажлыг анх удаа зохиох гэнэ. Эл өдөр маргааш болох ба 21 аймаг, есөн дүүрэг, хотын улсын нэгдсэн эмнэлэг болон хувийн хэвшлийн чих хамар хоолойн эмнэлгүүдийн эмч нар чих сонсголын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй хийж, иргэдэд зөвлөгөө өгөх юм байна.
П.Наран