ИНЕГ-ын дарга асан Г.Давааг АТГ шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

ИНЕГ-ын дарга асан Г.Давааг АТГ шалгаж байна

ИНЕГ-ын дарга асан Г.Давааг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхлээд байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Түүнийг өндөр албан тушаал хашиж байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан, их хэмжээний мөнгө завшсан гэсэн мэдээлэл ирүүлж, шалгаж өгөхийг хүссэн юм байна. Түүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй бөгөөд зөвхөн мэдээлэл үнэн эсэх болон эрх мэдлээ хэтрүүлэн эсэхийг тогтоохоор АТГ шалгаж эхэлжээ. Г.Даваагийн жилийн орлого 23 сая, эхнэрийнх нь 17 сая юм байна. Тэрбээр Ландкруйзер 80, хонда машинтай бөгөөд бог 300, бод мал 104-тэй. Энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлэгт “Монижбар” ХК-ийн хувьцаа 50, АПУ-гийн хувьцаа 100, Улсын их дэлгүүр, Зоос банк, Говь, Багануур гээд олны танил болсон томоохон аж ахуйн нэгжийн хувьцааны  тодорхой хувийг эзэмшдэг гэж мэдүүлжээ. Түүнээс гадна “Монконкорд” хадгаламж зээлийн хоршооны хөрөнгө оруулагч юм байна.

Одоо ИНЕГ-ын даргаар ажиллаж байгааС.Батмөнхийг шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шүүхийн шийдвэрээр ажилд нь эргүүлэн томилсон юм.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж