Түүний ярьснаар Оросын экспортод орчин үеийн дэмжлэгийн тогтолцоо хэрэгтэй байгаа аж. Эх орны бүтээгдэхүүн өрсөлдөх чадвартай ч төр, Засгаас дэмждэггүйн улмаас бараг борлуулалт үгүй байна гэжээ.
Энэ оны нэгдүгээр улирлын дүнгээр Оросын бараа таваарын экспорт 4.6 хувиар буурч, 125.7 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний зэрэгцээ импортын барааны хэмжээ 3.7 хувиар нэмэгдэж, 75.7 тэрбум ам.доллар болсон аж.
Оросоос гадаадад гаргадаг гол бүтээгдэхүүн нефть болон хийн хэмжээ ч мөн бууралттай гарчээ. Нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хоорон дахь экспорт 3.8 хувиар буурч, 37.1 сая тонн болжээ. Оросын нийт экспортын бүтээгдэхүүний 35 хувийг нефть эзэлж байна.
Өнгөрөгч оны дүнгээр, Оросын нефть болон хийн нийт хэмжээ бууралттай гарчээ. Тус улсаас гадаадад гаргадаг нефть нэг хувиар буурч, 239.6 сая тоннд хүрсэн байна. “Газпром”-ын экспорт найман хувиар унаж, 138 тэрбум шоо метр болжээ. Энэ нь тус улсын Ерөнхий сайдыг ийнхүү бухимдуулжээ.
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn