Зөвлөгөөнд оролцож шинжилгээнд хамрагдаарай

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Зөвлөгөөнд оролцож шинжилгээнд хамрагдаарай

“Эрүүл мэнд ба нийгмийн хариуцлагатай сэтгүүлч” сэдэвт зөвлөгөөн тавдугаар сарын 2-ны өдөр болно. Эрүүл мэндийн яаманд болох эл зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон УИХ-ын гишүүн Г.Уянга, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Пүрэвдорж болон салбарын яамны удирдлагууд оролцох юм. Зөвлөгөөнд оролцсон сэтгүүлчдэд лабораторийн оношилгооны иж бүрэн шинжилгээнд орох урилга өгөх юм байна. Бусдын сайн сайхан, эрүүл шударга нийгмийн төлөө үзгээ хурцалж, үгээ хэлж явдаг ч өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч амждаггүй сэтгүүлчдийн хөдөлмөрийн өвөрмөц байдлыг анзаарсан энэхүү шийдэл нь мэргэжил нэгт сэтгүүлчдэд ихээхэн дэмжлэг болно гэдэгт итгэж байгаагаа МСЭ-ийнхэн хэлж байна.

 Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж