МЦХ хэрэглэгчиддээ олон боломж олгож байна | News.MN

МЦХ хэрэглэгчиддээ олон боломж олгож байна

Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

МЦХ хэрэглэгчиддээ олон боломж олгож байна

Харилцаа холбооны салбарын ууган байгууллага “Монголын цахилгаан холбоо” компанийн шилдэг шинэ брэнд үйлчилгээний нэг нь f-ZONE. Энэхүү  үйлчилгээ нь хэрэглэгчдэд олон төрлийн  шинэ боломж олгож буй юм. Тус компанийн f-ZONE үйлчилгээний маркетингийн менежер Ю.Отгонбаатараас энэ талаар тодрууллаа.

-f-ZONE үйлчилгээ хэрэглэгчдэд олон төрлийн шинэ боломж олгож байгаа . Та энэ талаар тодруулна уу?

-Урьдчилсан төлбөрт f-ZONE үйлчилгээний хэрэглэгчид  өнгөрсөн тавдугаар сараас эхлэн сүлжээндээ бүсчлэл харгалзахгүй 20 төгрөгөөр ярьдаг боллоо. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид одоо ашиглаж байгаа дугаараа солилгүйгээр дараа төлбөрт үйлчилгээнд шилжих боломжтой болж байна. Ингэхдээ хэрэглээнээс хамаарч, үйлчилгээний дөрвөн төрлийн багцаас өөрт илүү  таалагдсанаа сонгож ашиглах юм.

-Дөрвөн багцаас таалагдсанаа сонгоно гэлээ. Аль нэг багцын талаар тодруулахгүй юу?

-Жишээ нь, дээд багц болох 30 мянган төгрөгийн суурь хураамжтай БАГЦ-3-ыг сонголоо гэж бодъё. Ингэснээр сүлжээндээ болон манай компанийн суурин утас руу ямар ч үнэгүй, бусад сүлжээ рүү 30 төгрөгөөр ярина. Сүлжээндээ мессеж илгээхэд  ердөө нэг төгрөг. Өөрөөр хэлбэл, харилцаа холбооны зах зээлд хамгийн хямд тарифтай үйлчилгээг санал болгож байгаа хэрэг.

-Мэдээж, хамгийн хямд тарифыг санал болгож буй нь маш их давуу тал байж таарна. Өөр давуу чанар байна уу?

-Байлгүй яахав. Сонгосон багцын төрлөөс хамаараад мэдээллийн лавлах 1109, олон улсын ярианы 001 гарцаар хамгийн хямд, өөрийн болон суурин сүлжээнд үнэгүй ярихаас гадна интернэтэд холбогдох, факс дамжуулах, дотуур холбооны үйлчилгээ авах мэтийн олон төрлийн нэмэлт үйлчилгээ бий.

-Урьдчилсан төлбөрт үйлчилгээнээс дараа төлбөртөд шилжиж байгаатай холбоотой  шинээр нэвтрүүлж буй   өөр  зүйл  бий юү?

-Бий.  20 мянган төгрөгийн барьцаа бүхий 5000 төгрөгийн сарын суурь хураамжтай  нэмэлт  багцыг шинээр гаргалаа.
 Суурин холбооны дараагийн үеийн NGN-70xxxxxx дугаарлалт бүхий дотоод холбооны IP centrex  үйлчилгээтэй бол дараа төлбөрт f-ZONE үйлчилгээний хэрэглэгчид энэхүү сүлжээнд холбогдох боломжтой. Энэ бол манай байгууллагын ажил үйлчилгээг дэмжиж байнга хамтран ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагын хувьд баяртай мэдээ юм. Ер нь байгууллага, хамт олон үүрэн болон суурин компаниудын аль нэг групп үүсгэх үйлчилгээгээр дотуур холбооны асуудлаа шийдэж байсан нь өрөөсгөл болж байна. Ийм үед хөдөлгөөнт болон суурин  хэрэглэгчид хосолсон дотуур холбооны цогц үйлчилгээг бид санал болгож байгаагаараа давуу талтай юм.

-Тухайлбал ямар  давуу талтай гэж?

-Байгууллага, хамт олны хэрэгцээндээ 70хххххх, 50хххххх дугаарыг хослуулан дотуур холбооны  IP centrex үйлчилгээнд холбогдоно. Ингэснээр сүүлчийн дөрвөн оронгоороо өөр хоорондоо үнэгүй ярина. Байршил, дүүрэг харгалзахгүй. Ийм  үйлчилгээ   хэрэглэгчдийн таашаалд нийцнэ гэдэгт итгэж байна.

Б.БИЛИГ  

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж