Анодын дампуурлыг хэзээ зарлах вэ? | News.MN

Анодын дампуурлыг хэзээ зарлах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Анодын дампуурлыг хэзээ зарлах вэ?

 Дэлхийн
санхүүгийн хямралын халуун дээр Монголын банкны ертөнцийг доргион
дампуурах нь хэмээн дуулиан дэгдээсэн Анод банкны талаар одоо хэр нь
албан ёсны ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа. Харин сүүлхэн хэрд
Монгол шуудан болон Хадгаламжийн банкны нэгдэлд нэгдэх гэж байна
хэмээгдсэн Зоос банкийг аль хэдийнэ төрийн мэдэлд авчихаад байгаа.
Удахгүй татан буулгаж байгааг нь зарлана гэгдэж байсан Анод банкны хувь
заяа энэ сард шийдэгдэх нь. Учир нь хуулинд заасан ёсоор Монголбанкнаас
томилсон Эрх хүлээн авагч тухайн банкийг татан буулгах эсэх талаар
гурван сарын дотор саналаа илэрхийлэх ёстой. Үүний дагуу өнгөрсөн оны
арваннэгдүгээр сарын 31-ний өдөр томилогдсон Эрх хүлээн авагч хуулийн
дагуу хоёрдугаар сарын 22-нд Монголбанкинд Анод банкийг татан буулгах
саналаа ирүүлсэн байна. Үүнээс өмнө жил гаруйн хугацаанд тус банкинд
Монголбанкны Бүрэн эрхт төлөөлөгч ажилласан бөгөөд мөн л журам ёсоор
халаагаа Эрх хүлээн авагчид шилжүүлсэн.

Нэгэнт Эрх хүлээн авагч ийнхүү саналаа илэрхийлсэн
болохоор Анод банкийг татан буулгах бололтой. Гэхдээ мөн л хууль,
журмын дагуу энэхүү шийдвэрээ 30 хоногийн дотор гаргах ёстой. Тэгэхээр
энэ гуравдугаар сарын 28 гэхэд Анод банкийг хэрхэн тухай шийдвэр гарах
нь ээ.

А.АНУ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж