Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /дөрөвдүгээр сарын 30/ 4,458 тоот арилжаагаар 39 компанийн нийт 57,449,934.85 төгрөгийн 141,932 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 13998.97 нэгж байсан нь өчигдрийн арилжаанаас 146.37 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Өнөөдрийн арилжаагаар нийт 145 хэлцэл хийжээ. Зах зээлийн үнэлгээ нэг их наяд, 320 тэрбум, 440 гаруй сая төгрөг байсан ажээ. Өнөөдрийн арилжаанд оролцсон нийт компаниудаас “Гермес центр” ХК 11,550,000 төгрөгийн 110,000 ширхэг, “Таван толгой” ХК 18,296,149 төгрөгийн 7,755 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.
У.БОЛОР