Элчин сайдыг Польшийн одонгоор шагнав

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Элчин сайдыг Польшийн одонгоор шагнав

ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд О.Дамбийнямыг Польшийн Ерөнхийлөгч Б.Коморовскийн зарлигаар Польшийн төрийн дээд шагнал“ “Командорын гавъяаны Загалмай Одон”-гоор шагнасныг Польшийн Гадаад хэргийн Дэд сайд Е.Помяновски Элчин сайд О.Дамбийнямд Улаанбаатар хотноо энэ сарын 30-нд гардуулж өгөв.   

О.Дамбийням нь Монгол Улсаас БНПУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар 2008-2012 онд ажиллахдаа Монгол-Польшийн харилцааг хөгжүүлэх, ялангуяа дээд хэмжээний айлчлалуудыг хэрэгжүүлэх, эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд үр бүтээлтэй ажилласныг үнэлж, Польшийн Засгийн газар ийнхүү төрийн дээд шагналаар шагнасан байна.

Шагнал гардуулахад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн найрамдлын Бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, БНПУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Хомейцки болон албаны бусад хүн байлцав.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж