
Хүүхдийн тоглоомны найрлаганд хар тугалга их хэмжээтэй байсан бөгөөд энэ нь цусны улаан бөөмөнд нөлөөлж хожим нь толгой өвдөх, толгой эргэх, хараа муудах, оюун ухаан самуурах, саа өвчин тусах зэрэг муу нөлөөтэй байдаг. Мөн хар тугалгатай тоглоом хорт хавдрын шалтгаан болж, удаан хугацаагаар хордоход сонсгол муудаж, цусны даралт нэмэгдэж, бөөрний дутагдалд оруулж үхэлд хүргэх аюултай байдаг аж.Хүүхдийн эрүүл мэндэд ийм хортой тоглоом худалдаанд гаргаж буйг зогсоох ёстой гэж тэд мэдэгдэж байна. Өмнөд Солонгос улс хар тугалга, кадми, зөөлрүүлэгч бодис, идэмхий сод зэрэг бодисууд орсон тоглоом хилээр нэвтрүүлэхийг хориглосон, ийм тоглоомууд худалдаалдаггүй гэж Солонгосын мэргэжилтнүүд хэлж байна.
П.Наран