Нэрт жүжигчин Жонни Депп 14 жилийн турш хамт амьдарсан эхнэр Ваннессагаас салснаас хойш төд удалгүй жүжигчин, загвар өмсөгч Амбер Хердтэй болзох болсон юм. Харин саяхнаас хосууд амрагийн харилцаагаа илчилж, олон нийтийн өмнө ил “болзох” болжээ.
Гар гараасаа барилцсан хосууд өнгөрсөн долоо хоногт Лос-Анжелост болсон “Rolling Stones”-ийн тоглолтыг хамтдаа үзсэн гэнэ. Хосууд мөн хоёул адилхан машин хөлөглөдөг ажээ.
Өдгөө 27 настай Амбер 2004 онд үзэгчдийн хүртээл болж байсан “The Mountain” нэртэй Америкийн телевизийн цуврал олон ангит кинонд тоглосноор олонд танигдсан бөгөөд тэрээр энэ жил таван шинэ кинонд тоглох юм байна. Харин Деппийн хувьд найруулагч Гор Вибринскигийн “The Lone Ranger” кинонд тоглож байгаа гэнэ. Түүний шинэ бүтээл ирэх долдугаар сард нээлтээ хийх ажээ.