Уул уурхайн танхим шинэ ерөнхийлөгчтэй болов

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Уул уурхайн танхим шинэ ерөнхийлөгчтэй болов

2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Монголын уул уурхайн танхим шинэ ерөнхийлөгчөө сонгожээ. Танхимыг үүсгэн байгуулагчид ийнхүү шинэ ерөнхийлөгчтэй болох асуудлыг ярилцаж, санал хураасны дүнд Уул уурхайн инженер, доктор Х.Бадамсүрэнг сонгосон байна. Уул уурхайн танхим нь байгалийн баялгийг хөгжүүлэх, зүй зохистой ашиглах, энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, түүнтэй холбоотой чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж