Олон улсын зах зээл дээр хөрөнгө босгох нь

Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

Олон улсын зах зээл дээр хөрөнгө босгох нь

Фронтиер  Секьюритис компани энэ сарын 15,16-нд “Чингис хаан” зочид буудалд “Олон улсын зах зээл дээр  хөрөнгө босгох нь” бага хурал зохион байгуулах аж. Энэ талаар өнөөдөр тус компанийн захирал Игата Масатэрү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.   Дээрх бага хуралд гадаад, дотоодын 100 гаруй төлөөлөгч оролцох аж. “Энэ удаагийн бага хурал нь Монголын компаниуд хувьцаа гаргах, Монгол Улсын Засгийн газар өмч хувьчлал  ба бонд гаргах замаар  хөрөнгө босгох асуудлууд дээр төвлөрнө.  Монголын эдийн засаг өнгөрсөн жил хүнд байсан.  Ийм хүнд хямралаас эрчимтэй гарч, уул уурхайн салбар хурцадтай өсч байгаа нь хөрөнгө босгох боломжийг харуулж байна. Үүнтэй холбоотойгоор манай бага хурал Монголын компаниудад гадаад зах зээлээс ялангуяа Гонкгонг, Лондон, Токио, болон бусад хөрөнгийн биржүүдээс хөрөнгө босгох арга замыг танилцуулахад гол анхаарлаа хандуулж байна” гэж ноён  Игата Масатэрү онцолсон юм. Түүнчлэн энэхүү боломжийг ашиглан дэлхийн санхүүгийн төвүүд дээр ажиллаж буй мэргэжилтнүүд, бизнесийн түншүүдийг урьж байгаа аж.  Хурлын хүрээнд гадаад дотоодын томоохон хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгө оруулагчид болох UBS, Citigroup, Deustche Bank, Quintana Minerals Corporation зэрэг  байгууллагын төлөөлөл оролцох юм байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж