Өсөлт 13 хувь, алдагдал 13 хувьд хүрэв

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Өсөлт 13 хувь, алдагдал 13 хувьд хүрэв

Дэлхийн
банкнаас Монгол улсын эдийн засгийн тоймыг өнөөдөр танилцууллаа. Тус банк энэ
онд Монгол улсын эдийн засгийн өсөлтийг 13 хувь байна хэмээн таамаглажээ.

Дэлхийн
банкны зүгээс энэ оны төсвийн алдагдалд ихээхэн анхаарлаа хандуулжээ. Төсвийн
алдагдал нэмэгдэж байгаа нь эдийн засагт томоохон эрсдэл дагуулж байгаа аж.
Төсвийн алдагдал 2012 онд ДНБ-ий 8.4 хувьд хүрсэн нь сүүлийн 13 жилийн
хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Энэ онд төсвийн нийт тэнцэл
ДНБ-ий зургаан хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ДНБ-ий долоон хувьд хүрэхээр
байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тэнцвэржүүлсэн алдагдал хамгийн
ихдээ ДНБ-ий хоёр хувь байх ёстой юм.

Үүнээс гадна
төсвөөс гадуурх хоёр зардал болон Чингис бондыг хэрхэн зарцуулах нь төсвийн
хэтийн төлөвийг илүү хүндрүүлж байна хэмээн Дэлхийн банк үзжээ. Монгол улсын
Хөгжлийн банкнаас ирээдүйд орлого олохгүй төслүүдэд зарцуулж байгаа зардал,
Монгол банкнаас санхүүжүүлж байгаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн өртгийн
төсөвт тусгах ёстой хэмээн үзжээ. 2012 онд Хөгжлийн банкнаас олгосон зээлийг
тал орчим хувь буюу 488.2 тэрбум төгрөгийг орон нутгийн зам, орон сууцны зээл
зэрэг нийгмийн чанартай төслүүдэд зарцуулсан байна. 

Дэлхийн
банкны ахлах эдийн засагч Таехүн Ли “Чингис бондын орлогыг Засгийн газар
гадаадаас зээлж авч байгаа бөгөөд энэхүү орлогыг зарцуулахдаа төсвийн зарлагад
бүртгэж харуулах ёстой. Хэрвээ Чингис бонд, Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах
хөтөлбөрийн зардлуудыг төсөвт оруулбал төсвийн нийт алдагдал ДНБ-ий 13 орчим
хувьд хүрэхээр байна” гэв.

С.Болд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж