Налайхын уурхайн гаднах ам, цооногийг хаана

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Налайхын уурхайн гаднах ам, цооногийг хаана

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжийн дагуу Налайхын уурхайд лиценз эзэмшдэг талбайн гадна байгаа ам, цооногийг дарахаар болжээ. Учир нь зуны улиралд үйл ажиллагаа нь түр зогсоод байгаа амуудад иргэд нууцаар орж, нүүрс олборлосноос ихээр бэртэж гэмтдэг. Энэ ажилд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 55 сая төгрөг зарцуулах бөгөөд зохион байгуулах үүргийг Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарт даалгажээ. 

Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газраас хамтарсан ажлын хэсэг байгуулан өнгөрсөн сард Налайхын уурхайдад шалгалт хийсэн билээ. Шалгалтаар нүүрсний орд газарт 14 аж ахуйн нэгж, хууль бусаар олборлолт явуулж байгаа 186 амны үйл ажиллагааг хуульд заасны дагуу хаасан. Гэсэн хэдий ч лацдсан уурхайн ам руу дураараа орох, малтлага хийхийг завдсан 20 гаруй зөрчил гарч, нэг хүн амь насаа алдсан учраас Налайхын уурхайг зохицуулах ажил ийнхүү бодлогын төвшинд эхэлж байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж