
Удахгүй 5-р сард Флиппин улсад хотын Захирагч нарыг сонгох ээлжит сонгууль болно. Үүний дараа таныг манай улсад албан ёсны айлчлал хийхийг урьж байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлж эхэлж байгаа нь ихээхэн ахиц дэвшилттэй ажил бөгөөд манай улсын энэ чиглэлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай компаниуд дэд бүтцийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа ” гэлээ. Нийслэлийн Засаг дарга “ Манай улсад зочилж байгаа танд талархал илэрхийлье. Улаанбаатар хотын хувьд хүн амын 78 хувь нь буюу 700 мянга орчим иргэд оршин суудаг гэр хорооллоо дахин төлөвлөлтөд оруулж, тохилог амины орон сууцтай болгох нэн шаардлагатай байгаа юм. Би өнгөрсөн жил Манила хотод зочилж байсан. Бидний хэрэгжүүлж эхэлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь харагдсан. Тиймээс энэ чиглэлээр туршлагатай танай улстай хамтран ажиллах бүрэн боломжтой. Мөн Флиппин улсад албан ёсоор урьсанд талархал илэрхийлье. Би зочлохдоо таатай байна ” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.