Төмөр замын дэр мод бэлтгэхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Төмөр замын дэр мод бэлтгэхийг хориглов

Төмөр замын дэр мод бэлтгэх зориулалтаар мод огтлохыг таван жилийн хугацаагаар хориглосон шийдвэрт Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун гарын үсэг зуржээ. Ойн нөөц хомсдож байгаа тул ийнхүү шийдвэрлэсэн бөгөөд үүнийг бетоноор орлуулах, шаардлагатай тохиолдолд Оросоос мод авах боломжтой гэж тооцжээ. Энэхүү шийдвэр нь ирэх сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Б.ЭНХМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж