Зета-Жонс сэтгэл зүйн эмчилгээ хийлгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Зета-Жонс сэтгэл зүйн эмчилгээ хийлгэнэ

“Зорро” киноны дүрээрээ үзэгчдийн танил болсон Уэльсийн жүжигчин Кэтрин Зета-Жонс сэтгэлзүйн хямралаас үүдсэн “Bipolar II disorder” буюу хоёр туйлт өвчний улмаас дахин 30 хоногийн эмчилгээ хийлгэхээр болжээ. Тэрээр өмнө нь 2011 онд мөн сэтгэлийн хямралаас болж эмчилгээ хийлгэж байсан нь тухайн үедээ шуугиан тарьж байсан юм. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлснээр Кэтрин энэ сарын 22-нд “Chaplin Award”-ийн 40 жилийн тэмдэглэлт ойн үеэр нөхөр Майкл Дугластай хамт ирэхэд түүний биеийн байдал маш сайн байсан байсан гэнэ.

Гэхдээ нэрт жүжигчний хэвлэлийн төлөөлөгч  сүүлийн жилүүдэд Кэтриний хувийн амьдралын олон шалтгаан түүний сэтгэл санаанд ихээхэн нөлөөлсөн хэмээн нэг бус удаа хэвлэлд ярилцлага өгсөн байна. Тухайлбал нөхөр майкл Дуглас 2010 онд улаан хоолойн хорт хавдраар өвчилсөн нь  тэдний амьдралын хүндхэн мөчүүдийн нэг байсан аж. Энэ үед Кэтрин нөхрийнхөө өвчинтэй тэмцэхийн тулд олон сарын турш сэтгэл зовниж явснаас ийнхүү эрүүл мэндийн байдалд нь муугаар нөлөөлсөн аж.

Гэхдээ Кэтринийг дахин эмчилгээ хийлгэхээр болсон тухай хэвлэлээр шуугиж байгаа ч тэрээр одоогоор өөрөө албан ёсоор энэ талаар тайлбар хийгээгүй байгаа юм байна. Харин уран бүтээлийн хувьд тэрээр удахгүй үзэгчдийн хүртээл болох “Playing the Field” кинонд тоглож байгаа гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж