Ажил хэрэгч хүн бүрийн ширээн дээр зайлшгүй байх зүйлсийн нэг бол наалддаг цаас. Харин энэхүү цаасыг тун сонирхолтой, тетрис хэлбэртэйгээр хийжээ. Ажилдаа дарагдаж, ачаалал ихтэй байх үед эдгээр тетрис хэлбэрийн олон өнгийн наалддаг цааснууд таны нойрыг сэргээж, ажлаа хийх эрч хүчтэй болгох гэнэ.
Эсвэл та эдгээр цаасуудаар тетрис өрж ч нойроо сэргээж болох ба үнийн хувьд 10 ам.доллар аж.
Т.ТҮВШИН