Сарнай цэцгэн баглаа хийх зааврыг орууллаа.
Орц:
өндөг-6 ширхэг
масло- 200г
гурил-220г
элсэн чихэр-200г
ургамлын тос-60г
сүү-60г
ванилин сахар-1уут ( 8г) Vanilin Zucker
Хөөлгөгч-1уут ( 15г ) Back Pulver (Baking powder)
Цэцгэн
баглаа хийхэд таньд хэрэгтэй зүйлс:
1. Хөөсөнцөр-бөөрөнхийлж бэлдсэн байх хэрэгтэй, хэрвээ
хөөсөнцөр байхгүй бол атар талх, цэцгийн хөрс зэргийг орлуулж болно.
2. Цэцгийн суурь, хөөсөнцөрийнхөө тойргийн хэмжээнээс
хамаарч саваа сонгоно. Хөөсөнцөрийн 1/3 нь савлуугаа орж байж тогтвортой байна
3. Цэцэгнийхээ өнгөнд тохирсон тууз
4. Тортны хошуу, кремний уут, аягатай тортны хэв, доор нь
дэвсэх цаас
5. Шүдний чигчлүүр
Баглаагаа
хийх гээд бүх зүйлээ бэлдсэн байгаа байдал
6
ширхэг өндөгөө элсэн чихэртэйгээ хамт сайтар хутгана, миксэрний хурдаа хурдан
дээр нь тохируулна
нилээн
хөөсөртөл нь миксэрдээд тасалгааны хэмд байлгасан масло бага багаар нэмнэ.
Шигшиж
бэлдсэн гурилан дээрээ хөөлгөгч, ванилин сахар 2-оо нэмж холино, гурилаа бага
багаар өндгөн дээрээ нэмээд бага хурдаар миксэрдэнэ.
Ургамлын
тос болон сүүгээ хийнэ.
Зуухаа
170-170градуст халаагаад хэвэндээ цааснуудаа дэвсэж бэлдэнэ.
Бэлэн
болсон зуурмагаа хоолны халбагаар таслан авч хэвэндээ хийнэ, нэг халбага
хийхэд хангалттай хөөнө.
Халааж
бэлдсэн зуухандаа кэксээ хийж 170-180 градуст 20-25 мин жигнэнэ.
Бэлэн
болсон кэксээ бага зэрэг хөргөөд чигчлүүрээр хөөсөнцөр дээрээ нэг нэгээр нь
тогтооно.
нэг
хөөсөнцөр дээр 35-39 ширхэг аягатай кэкс орно.
Кэксэн
дээрээ сарнайн дүрс гаргана. Крем нь Таты гээд сүүн крем. Кремээ 10-15 минут
тасралтгүй их хурдаар миксэрдээд өтгөрүүлнэ. Бэлэн болсон кремэндээ өнгө
оруулаад хүссэн өнгөөрөө чимэглэж болно.
Бэлэн
болсон баглаа маань нэг иймэрхүү харагдаж байна.
Энэ
аргаар ямар л бол ямар баглаа цэцгийг хүссэн өнгө загвараараа хийж болно.
Дараах зургуудыг загвар болгон орууллаа. Та бүхэнд амжилт хүсье!