Бяцхан охиныг хүчирхийлсэн Б.Ариунболдод ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Бяцхан охиныг хүчирхийлсэн Б.Ариунболдод ял оноолоо

Ховд аймагт найман настай балчир охиныг хүчирхийлж, бэлгийн замын халдварт өвчин тараасан гэх хэрэг өнгөрсөн оны 2012 зургаадугаар сарын 23-нд гарч, олныг цочирдуулсан билээ. Хэрэгтэн Б.Ариунболдыг шүүх хурал энэ сарын 22-нд болж, анхан шатны шүүхээс түүнд 17 жилийн хорих ял оноожээ.

Мөрдөн байцаалтын явцад Б.Ариунболд нь өөрийгөө бэлгийн замын халдварт өвчтэй гэдгийг мэдсээр байж бяцхан охиныг биеэ хамгаалж чадахгүйг нь далимдуулан хүчирхийлсэн нь тогтоогджээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж