Төсвийн алдагдлыг хэтрүүлэхгүй байлгах санал хэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

Төсвийн алдагдлыг хэтрүүлэхгүй байлгах санал хэлжээ

УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан өнөөдөр  Олон улсын Валютын сангийн суурин төлөөлөгч Пармешвар Рамлогантай  уулзлаа.
Уулзалтаар төсвийн тодотголын асуудлаар болон төсвийн тогтвортой байдлын хуулийн талаар санал солилцсон байна.

ОУВС-гийн суурин төлөөлөгч  макро эдийн засгийн бодлого тогтвортой, үр өгөөжтэй байснаар ядуурал, ажилгүйдлийг бууруулах зорилтод нийцэхийг тэмдэглээд төсвийн алдагдлыг ДНБ-ий таван хувиас хэтрүүлэхгүй байлгах, төсвийн батлагдсан орлогоос давсан орлогыг удаан хугацааны хуримтлал бий болгоход  анхаарах саналтай байгаагаа хэлжээ.

Д.Лүндээжанцан дарга төсвийн тодотголыг амьдралын шаардлагаас үүдэн гарсан хэрэгцээ болон эдийн засгийн бодит боломж талаас харж ажлын хэсэг ажиллаж байгаа, ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхдээ инфляци хөөрөгдөхгүйгээр ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтоо бас бодолцож байгаа гээд  цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

  Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж