Рональду найз бүсгүйгээ хуурчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Рональду найз бүсгүйгээ хуурчээ

Нэрт хөлбөмбөгч Криштиано Роналдо гурван жилийн турш үерхэж буй сүйт бүсгүй, загвар өмсөгч Ирина Шейкийгээ хуурч, Бразилын "Хамгийн гоё өгзөгтэй бүсгүй" өргөмжлөлийн эзэн Андресса Урачтай учир ургуулсан гэнэ.

The Sun-ий мэдээлснээр Андресса Урач хөлбөмбөгч эртэй уулзаж, учирсан тухайгаа тодорхой өгүүлэхэд ч бэлэн байгаа ажээ. Роналдо сүйт бүсгүй Ирина Шейктэйгээ уулзсаныхаа маргааш түүнтэй уулзсан гэнэ. Мөн тэдний уулзалт Аваргуудын лигийн хагас шигшээгийн тоглолтоос хоёр хоногийн өмнө болсон нь дуулиан дэгдэх бас нэгэн үндэслэл болоод байгаа аж. Маш хариуцлагатай тоглолтын өмнө Роналдо ийнхүү зугаа цэнгэл хөөсөн нь батлагдвал багийнх нь удирдлагын хувьд тун эмзэг тусч, улмаар торгууль ногдуулахад хүрч болзошгүй ажээ.

"Би Роналдог дэлхийн хамгийн царайлаг, сайхан эрчүүдийн нэг бодож ирсэн. Түүнтэй уулзаж, хамт байх боломж олдоно чинээ төсөөлж ч байсангүй. Тэр миний зургийг интернэтээс хараад ихэд сонирхсноо өгүүлж байсан. Мөн надаас "Чи нээрээ "Хамгийн сайхан өгзөгтэй бүсгүй" тэмцээнд түрүүлсэн юм уу? гэж хүртэл" асуусан хэмээн Андресса ярьсан байна.

Андрессагийн өгүүлснээр бол Роналдотой нэгэн шөнийг хамт өнгөрүүлжээ. Одоогоор Роналдо болон түүний сүйт бүсгүй Ирина Шейкийн зүгээс энэ талаар ямар нэгэн мэдээлэл огт хийгээгүй байна.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж