
“Титаник” киногоороо дэлхийн кино ертөнцөд танигдсан нэрт жүжигчин Кейт Уинслет “Хүүхдүүд маань тэр чигээрээ миний амьдрал” “You” сэтгүүлд ярилцлага өгчээ. Уинслет анх зохиолч Стифэн Трэдритэй амьдралаа холбосон ч жүжигчин бүсгүй “Титаник”-ийн зураг авалтад ороод, дуусаагүй байхад нөхөр нь ясны хорт хавдраар нас баржээ. Дараа нь Кейт найруулагч Жим Триплентой гэрлэж хосууд Миа охиноо төрүүлсэн ч гурван жилийн дараа харилцаагаа цэглэсэн байна.
Харин Жимээс салсны дараа найруулагч Сэйм Мендестэй хуримласан Кейт 2003 онд Жое хүүгээ төрүүлсэн аж. Кино ертөнцөд өөрийн байр суурийг эзэлсэн шигээ хувийн амьдралдаа тэр бүр төгс байж чадаагүй Кейт хүүхдүүдээ анхаарлаа хандуулахын тулд хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан ч харин сүүлийн үед уран бүтээлдээ ихээхэн анхаарлаа хандуулах төлөвлөгөөтэй байгаа хэмээн “You”-д өгсөн ярилцлагандаа мөн онцолжээ.
Э.АНХТУЯА