Намын тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Намын тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэв

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг голчлон хэлэлцжээ. Хуралдааны дараа бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Г.Уянга нарын өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, нэмж судлах асуудал цөөнгүй байгаа тул одоогоор дэмжих боломжгүй гэж үзжээ. Гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн зарим хэсгийг өөрчлөн найруулж, улсын болон орон нутгийн түвшний шийдвэр гаргагчид нь тухайн намын төв болон орон нутгийн удирдах байгууллагын гишүүн байж намын шийдвэрийг нийтийн эрх ашигтай уялдуулан улсын болон орон нутгийн хэмжээнд шийдэрлүүлэх боломжтой байхаар тусгасан байна.

Мөн “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаар Хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж, санал солилцсон байна. Ингээд уг төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх шатанд Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж