Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 тоот зарлигийг үндэслэн жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаригийг “Үндэсний бичиг соёлын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн Үндэсний бичиг үсгийн баярыг “Үндэсний бичиг соёлоо дээдэлье” уриан дор дөрөвдүгээр дүгээр сарын 20-ноос тавдугаар дугаар сарын 07-ны хооронд Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Үндэсний номын сангаас их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар болжээ. Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслол 2013 оны тавдугаар сарын 02-ны 11:00 цагт Үндэсний номын санд болох бөгөөд баярын хүрээнд “Судар бичгийн алтан сан” /үндэсний баримтат 108 өв/ номын нээлтийн ёслол, “Дурсамж тээсэн монгол бичиг” цагаан толгойн үзэсгэлэн, зохиолч, уран бүтээлчид шилдэг бүтээлийнхээ гар бичмэлийг МҮНС-нд хадгалуулж, гэрээ байгуулах ёслол зэрэг олон шинэлэг арга хэмжээ зохиогдох гэнэ. Мөн “Бичиг соёл” төвийн хамт олон номын сангийн гадна талбайд олон нийтэд уран бичлэг /каллиграф/-ээр үйлчилж, хэвлэлийн газрууд ном бичгийн хэрэгслийн худалдаа явуулах юм байна.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж