Соёл урлагийн залуу манлайлагчид төрлөө

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Соёл урлагийн залуу манлайлагчид төрлөө

Монголын Урлагийн Зөвлөл нь АНУ дахь Монголын Урлагийн зөвлөлтэй хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” арван сарын тэтгэлэт хөтөлбөрийг зохион байгууллаа. Хөтөлбөр хэрэгжсэн арван сарын хугацаанд гадаад дотоодын туршлагтай 13 багш нар хичээл заасан байна. Энэ хөтөлбөрийн хоёр дахь төгсөгчид өнгөрсөн баасан гаригт төгсөлтийн баяраа хийлээ. Төгсөлтийн арга хэмжээнд Монголын Урлагийн Зөвлөлийн удирлах зөвлөл, хөтөлбөрийн удирдагч багш нар оролцож шинэ залуу манлайлагчдад гэрчилгээ олгосон юм. Мөн энэ үеэр залуу манлайлагчдын хийсэн төсөл болох Монголын соёл урлагийн видео танилцуулгын нээлт болсон. Энэ удаагийн хөтөлбөрт 11 манлайлагчид хамрагдсан төгссөн бөгөөд дөрвөн манлайлагч нь хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирж амжаагүй. Харин бусад төгсөгчид болох Дуурь бүжгийн эрдмийн театрын менежер Х.Баттуяа, бие даасан уран бүтээлч Л.Сүхбаатар, “Өнөөдөр” сонины нийгмийн хэлтсийн дарга Г.Оюунгэрэл,  “Түмэн эх” чуулгын уран сайхны удирдаач Г.Отгонсүрэн, , “Сонор рекордс”-ын маркетингийн албаны дарга Б.Тэлмэн, “Цагаан Дариуга” уран зургийн музейн гүйтэтгэх албаны Б.Сарнай, Улсын Драмын эрдмийн театрын маркетингийн албаны Б.Тунгалаг нар гэрчилгээгээ гардан авчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж