
Худалдаа хөгжлийн банк олон улсын виза карт эзэмшигчдийнхээ дунд сугалаат урамшуулал зарласан байна. Азтанууд нь ӨАНБУ-д болох 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх эрхээр шагнуулах байжээ. 57 мянган хэрэглэгчийнхээ дундаас дөрвөн азтан тодруулсны нэг нь УИХ-ын гишүүн Су.Батболд байсан гэнэ. Азтан болсон тэрбээр нэг хүний хамт ӨАБНУ-ыг зорих эрхийнхээ дагуу том хүүгийн хамт “South Africa-2010” үзэхээр болсон гэнэ. Эрхэм гишүүн хөлбөмбөг тэгтлээ шимтэн сонирхдоггүй ч тэдний хүүхдүүд Аргентины шигшээ багийн улаан фэнүүд гэнэ шүү.
П.Мөрөн