
Хуульд зааснаар УИХ-ын сонгуулиар хамгийн олон санал авсан нэр дэвшигчийн нэрийг Тойргийн хорооноос Сонгуулийн ерөнхий хороонд өргөн мэдүүлсэн нөхцөлд хүлээн авснаас хойшхи 14 хоногт багтаан Сонгуулийн ерөнхий хороо асуудлыг хэлэлцэн нягталж, УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан байдаг. Тиймээс УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн Д.Сумъябазар УИХ-ын гишүүний тангараг өргөх хугацаа ойртож байна гэсэн үг.
Г.ДАРЬ