Цагдаагийн дарга нар ял завшихыг завджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

Цагдаагийн дарга нар ял завшихыг завджээ

Долдугаар сарын 1-ний үймээний хэрэгт шүүхээс 3.6 жилийн хорих  ял шийтгүүлсэн Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх,  2.6 жилийн хорих ял сонссон Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт болон албан тушаалын байдлаа ашиглан, төсвийн мөнгө завшсан хэргээр гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Баянмөнх нарыг  үндэслэлгүй дүгнэлт гаргуулж,  ялаас чөлөөлөгдөхийг завдсан гэж үзжээ. Тодруулбал, дээрх эрхмүүд ялаас чөлөөлөгдөхөөр өвчний онош, дүгнэлт гарган, саналаа прокурорын байгууллагад ирүүлснийг Прокурорын байгууллагаас тусгай шинжээч томилон шалгуулсан байна. Ингээд дахин дүгнэлт гаргуулахад, анхны тавьсан онош, дүгнэлт буруу байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын нэгдсэн эмнэлгийн эмч нарын шийдвэрийг  хүчингүй болгож, үндэслэлгүй дүгнэлт гаргасан эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ.  

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж