Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон" хороололд гал гарчээ. Ойролцоох оршин суугчдаас ирүүлж байгаа мэдээллээр бол тус хорооллын 41 дүгээр байранд гал гарсан байна. Зарим мэдээллийн хэрэгслээр байрны дөрвөн давхарт гарсан гал 10 давхар хүртлээ газар авсан тухай онцолжээ.
Харин бид Нийслэлийн Онцгой байдлын Гал унтраах ангитай холбогдоход "Орчлон" хороололд гарсан галыг унтраахаар Гал унтраах дөрвөн анги хүч нэмэгдүүлэн ажиллаж байна гэх мэдээллийг өглөө. Албаны хүмүүс одоогоор гал юунаас болж гарсан хийгээд бусад мэдээллийг өгөх бололцоогүй байна.
НЭМЭЛТ: 19:50 цаг.
Гал унтраах дөрвөн ангийн гал сөнөөгчид “Орчлон" хороололд гарсан галыг бүрэн унтраасан талаар мэдээлэл өглөө. Тус хорооллын 41-р байрны нэг орцны айлууд галд өртсөн аж. Одоогоор галын улмаас хүн түлэгдэж, угаартсан эсэх болон галын шалтгааны талаар албаны хүмүүс тайлбар өгөөгүй байна.
Г.ДАРЬ
















