ШШГЕГ-ын эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

ШШГЕГ-ын эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэлээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Нэгдсэн эмнэлгээс энэ сарын эхээр хорих ял эдэлж буй ЦЕГ-ын Эргүүл хамгаалалтын газрын дарга асан хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан хурандаа О.Зоригт, Ш.Батсүх, болон Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Баянмөнх нарт ялаас чөлөөлөгдөх өвчний онош тавьж, дүгнэлт гарган, саналаа прокурорын байгууллагад ирүүлсэн байдаг.

Прокурорын байгууллагаас тусгай шинжээч томилон дахин дүгнэлт гаргуулахад ШШГЕГ-ын Нэгдсэн эмнэлгийн эмч нар хүмүүжигсдийн өвчнийг буруу оношилсон нь нотлогджээ. Тиймээс прокурорын байгууллагаас ШШГЕГ-ын Нэгдсэн эмнэлгийн эмч нарын шийдвэрийг хүчингүй болгож, худал дүгнэлт гаргасан эмч нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Сануулахад, ЦЕГ-ын Эргүүл хамгаалалтын газрын дарга асан хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан хурандаа О.Зоригт, Ш.Батсүх, болон Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Баянмөнх нарын ялаас чөлөөлөгдөх хүсэлтийг эмчийн онош буруу гэх үндэслэлээр УЕПГ-аас хүлээж аваагүй юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж