
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /дөрөвдүгээр сарын 29/ 4,457 тоот арилжаагаар 20 компанийн нийт 41,541,300 төгрөгийн 117,170 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 13852.60 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 163.36 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 59 хэлцэл хийжээ. Зах зээлийн үнэлгээ нэг их наяд, 312 тэрбум, 982 сая гаруй төгрөг байв. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “Гермес центр” ХК 9,635,850 төгрөгийн 91,770 ширхэг, “АПУ” ХК 19,454,450 төгрөгийн 5,480 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.
У.БОЛОР
