АОХН-ий сайд нарын VII бага хуралд БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жу Тэ Ел тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Хурлын үеэр БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жу Тэ Ел Гадаад харилцааны сайд Л.Болдтой хоёр талын уулзалт хийж, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон юм. Жу Тэ Ел дэд сайд Монгол Улс АОХН-ийн бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.