Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжиг амилах гэж байна. Тус бүжгэн жүжигт театрын залуу хос Б.Саруул, М.Од нар гоцлох бөгөөд Ротбарт /Хорон санаат шидэт хар шувуу/-Х.Мєнгєнхєлєг, Хатан-Ш.Оюунтуяа, Салбадай-Х.Ганбаатар нар тоглох бөгөөд удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхгүүгийн хамт хөгжимчид тоглоно. “Хунт нуур” бүжгэн жүжгийг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн “Их театр”-т тавьж байсан. Харин манай тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-нд тайзнаа тоглож байжээ.
М.Дөл
М.Дөл