дөрөвдүгээр сарын 22-28-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тус тэмцээний шигшээд
тэмцээний хоёрт эрэмбэтэй Испаний Рафаэль Надаль дөрөвт эрэмбэлэгдсэн
нутаг нэгт Николас Альмагротой үлдээд байсан бөгөөд тэдний тоглолт өнгөрсөн шөнө болж Надалийн ялалтаар /6:4, 6:3/ өндөрлөжээ.
Шороон талбайд гайхалтай
тоглолтыг үзүүлдэг Рафаэль Надаль тус тэмцээний найм дахь цомоо хүртлээ. Тэрбээр 2005 оноос Барселоны тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд 2010 онд тэмцээнийг өнжиж байжээ. Надаль өнгөрсөн долоо хоногт
өндөрлөсөн мастеруудын цувралийн нэг “Monte Carlo Rolex Masters”
тэмцээний шигшээд Надаль дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жоковчид
ялагдсан ч энэ удаа Барселонод шилдэг нь байж чадлаа. Надаль “Monte Carlo Rolex Masters”-т 2005 оноос эхлэн мөн тасралтгүй найман удаа түрүүлээд байсан юм.
Өнгөрсөн жилийн долдугаар сараас бэртлийн улмаас тэмцээний орхиж байсан Надаль энэ оны хоёрдугаар сараас теннисний талбайдаа эргэн ирсэн түүний ялалтууд үргэлжилсээр байна.
Barcelona Open тэмцээний шагналын сан 1,7 сая еврод багтаж буй
бөгөөд шагналын ганцаарчилсан төрөлд тэргүүлсэн теннисчин 389 мянган
еврогийн шагнал хүртэж, чансааны 500 оноо хүртсэн байна.
Сануулахад, ATP дараагийн тэмцээн ирэх тавдугаар сарын 3-12-ны өдрүүдэд Испаний Мадрид хотноо Madrid Open Masters хүлээж байна.