Улсын нөөцөөс 4100 тонн буудайн үр гаргана

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

Улсын нөөцөөс 4100 тонн буудайн үр гаргана

Засгийн
газрын дөрөвдүгээр сарын 27-ны өдөр болсон ээлжит хуралдаанаас 2013 оны хаврын тариалалтад зориулж
улсын нөөцөөс 4100 тонн улаан буудайн үр гаргахаар шийдвэрлээд байна.
Нэг тонныг нь 600 мянган төгрөгөөр худалдан борлуулах аж.

Үйлдвэр
хөдөө аж ахуйн яамнаас өгч байгаа мэдээллээр өнөө жил улсын хэмжээнд
375 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөөд буй юм. Тодруулбал,
улаан буудай 314 мянга, төмс 15 мянга, хүнсний ногоо 7.6 мянга, малын
тэжээл болон тосны ургамлыг 50 мянган га-д тус бүр тариалах урьдчилсан
төлөвлөгөө гаргаад бай­гаа бол дараа жилийнхээ та­риалалтад зориулж 330
га газарт уринш бэлтгэх юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж