
Хөлбөмбөгийн 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Франц хожжээ. “Евро-2016” тэмцээний төлөө Францаас гадна Турк, Итали улсууд өрсөлдсөн бөгөөд UEFA-гийн удирдах зөвлөлийн 13 гишүүн эцсийн шийдвэрээ өнгөрөгч баасан гаригт гаргасан байна. Швейцарийн Женев хотноо болсон тусгай арга хэмжээний үеэр Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платини Францын нэрийг зарласнаар 1960, 1984 онд ЕАШТ-ийг нутагтаа зохион байгуулж байсан тус улс түүхэндээ гурав дахь удаагаа Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болсон юм. Сануулахад, Платинигаар ахлуулсан Францын шигшээ 1984 онд Европын аварга болж, хожим нь 2000 онд дахин түрүүлсэн билээ. Францууд мөн 1938 болон 1998 онд ДАШТ-ийг амжилттай зохион байгуулж байсан юм.
“Евро-2016”-ын тухайд Буурал тивийн 24 шилдэг баг өрсөлдөх бөгөөд Францын 11 хотын 12 цэнгэлдэхэд тоглолтууд үргэлжлэх ажээ. Харин тэдгээр цэнгэлдэхийн дөрвийг шинээр барьж байгуулах гэнэ.
С.Цэлмэг
Зочин 2010-05-30 182.160.38.233
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ 9975-7810 adidas nike umbro puma
Зочин 2010-05-30 182.160.38.233
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ 9975-7810 adidas nike umbro puma