Крис Брауны аав Клинтон хүүгээ Рианнатай харилцаагаа сэргээхийг тийм ч зөв алхам биш хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Тэрээр энэ талаар “Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Тэд эргэж нийлэхгүй байх нь дээр. Яагаад гэвэл тэд хоёулаа нэг нэгнийгээ аливаа зүйлд сонжсон, цамаан зантай хүмүүс гэдгийг би сайн мэднэ. Иймд тэд эргээд нийллээ ч энэ мэт салалт тэдний дунд үргэлж л байх болно” гэжээ.
Хөгжмийн ертөнцийн дур булаам хосуудыг харилцаагаа бүрмөсөн тасалсан талаар мэдээллүүд цацагдаад багагүй хугацааг үдсэн ч өнгөрөгч оны сүүл энэ оны эхээр тэднийг эргэн нийлэх гэж байгаа тухай сенсаци дахин дэгдсэн. Учир нь Крис, Рианна нарын ойрын эх сурвалжуудын мэдээлснээр тэд сүүлийн үед хаашаа л явна хамтдаа явах болсон гэнэ. Хэдийгээр Рианна, Крисс нар өөрсдийн харилцааныхаа талаар албан ёсоор олонд мэдэгдэхийг хүсдэггүй ч Крисийн гэр бүлийхэнд лав таатай санагдахгүй байгаа бололтой.
Э.АНХТУЯА