
Дараагийн хоёр жилд АОХН-ийг удирдах Эль Сальвадор улсын гадаад хэргийн сайд Хюго Рожер Мартинез “Өнгөрсөн хоёр жилд амжилттай удирдсан Монгол Улсаас бид энэ хариуцлагатай ажлыг авч байгаадаа баяртай байна. Тиймээс бид ардчилалын үйл хэргийг олон нийтэд болоод бүс нутагт, өөрийн оронд төлөвшүүлэхэд өөр бусад улстай хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийлэв.
Хуралдааны төгсгөлд ардчилал, хүний эрхийн үйл хэрэгт амжилт гаргасан төр нийгмийн зүтгэлтэн, Мьянмар улсын ардчилалын хөдөлгөөний тэргүүн Ан Сан Су Чи-д Гремекийн шагналыг олгосон бол Пальмерын шагналыг АОХН-ийн Зөвлөлийн Ерөнхийлөгч Роберт ЛаГаммад гардуулсан юм. Төлөөлөгчид маргааш нутаг буцна.
Б.СҮХ