
2007 онд Засгийн газраас гаргасан тогтоолоор төмрийн жишиг үнийг Австралийн төмрийн хүдэр үйлдвэрлэгч, Японы ган үйлдвэрлэгчдийн хоорондын худалдааны гэрээнд заасан үнээр, жоншны жишиг үнийг Хятад-АНУ-ын худалдааны гэрээний үнээр, нүүрсний үнийг Хойд Хятадын зах зээлийн үнээр тогтоож байсан нь бодит үнээс зөрүүтэй байдаг ажээ. Компаниудын улсын төсөвт оруулах нөөц ашигласны төлбөрийг тогтоодог төдийгүй борлуулалтын үнэлгээ гэж үзэж байж. Гэтэл компаниуд бүтээгдэхүүнээ энэ хэмжээнд хүргэн борлуулж чадахгүй байсан учир Засгийн газар 131 дүгээр тогтоол гарган экспортын бүтээгдэхүүний борлуулалтын жишиг үнэ зарлах биржийн нэрд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Нүүрсний жишиг үнийг л гэхэд Хятад-АНУ-ын худалдааны үнээр бус Хятадын Монголд хамгийн ойр бүс нутгийн худалдааны үнийг баримтлах зэргээр амьдралд нийцүүлэх ажээ. Ингэснээр компаниудын улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ буурах боловч үндэсний аж ахуйн нэгжээ хамгаалах үүднээс ийн шийдсэн гэж Уул уурхайн яамны газрын дарга Ч.Отгочулуу хэлж байна.