МАХН нэрнээс болж МАХН, МАН хоёр хоорондоо үзэлцэж байх үед “Ц.Шинэбаярын хүү Бямбаа, У.Хүрэлсүхийн охин Номин нар үерхдэг. Гэтэл аавууд нь намын нэрнээс болж толхилцоод байх. Хүүхдүүдэд нь хэцүү л байдаг байх даа” гэх яриа тухайн үед дуулддаг байв. Тэгвэл аавуудынх нь улстөрийн маргаан хүүхдүүдийнх нь хайр сэтгэлд тушаа болоогүй бололтой. Тэднийг гэрлэж магадгүй, харин хоёр аав нь хэрхэн учраа олох бол гэх хүлээлтийг улстөрийн хүрээнийхэн тээх болжээ.
Гэхдээ нэг нартай өдөр УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр У.Хүрэлсүхийнд зочилж “Буга намнаач нь манайд байна, булга зүүгээч нь танайд байна” гэсэн ерөөл тавиад, хадаг баривал хүний ёс юм чинь охиноо өгөхгүй гэж гүрийлтэй биш, өгч л таарах байх даа.