Залуу амрагуудаараа гоёв

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

Залуу амрагуудаараа гоёв

Поп дива Женнифер Лопез залуу амраг Касперийн хамтаар өчигдөр Лас-Вегасын “Hakkasan” шөнийн клубт болсон рэппэр Фаррель Уильямсын 40 насны төрсөн өдрийн үдэшлэгт оролцсон байна. Үдэшлэгт зориулж богино хар даашинз, алтлаг шаргал өнгийн гар цүнхээр гангарсан Лопез, дэгжин хүрмээр гоёсон найз залуу Каспертай улаан хивсэн дээр гэрэл зургаа даруулж, зочдын болоод гэрэл зурагчдын нүдийг багагүй хужирлаад авчээ.

Энэ үеэр  олны танил, сенсаацын эзэн Парис Хилтон мөн өөрөөсөө арван насаар дүү загвар өмсөгч найз залуутайгаа ирсэн нь зочдын анхааралд өртсөн байна. Фаррелийн төрсөн өдөрт дуу хөгжмийн ертөнцийн алдартай олон уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээс хүргэж, нэгэн оройг хамтдаа өнгөрүүлсэн аж.

Лопез 2011 онд экс нөхөр Марк Энтонигоос салсны дараа Каспертай хамтран амьдрах болсон бол Парис өнгөрөгч оны сүүлээр одоогийн найз залуутайгаа болзож эхэлжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж