
Тодруулбал, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гуравласан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгжүүд энэ шийдвэрийн дагуу гэрээгээ цуцлуулах юм. Тэдгээрийн газар ашиглах эрхийг 2010 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцож, гэрээний хугацааг дуусгавар болгож байна.
Газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрчилгээг хураан авч, хуульд заасан хугацаанд газар чөлөөлүүлэн хүлээн авах ажлыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны удирдлага болоод Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Ажлын биелэлтэд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар хяналт тавьж, хэрэгжилтийн байдлыг ирэх долдугаар 1-ний дотор танилцуулах аж. Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрээ, гэрчилгээг цуцлах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг дараах хүснэгтээс харна уу.
№ | Иргэн, | Байршил | Газрын | Цуцлах | Тайлбар |
1. | “Голден Ийгл Хаус” ХХК | Богины ам | 1.5 | Газрын тухай хуулийн 40-р зүйлийн | 4 жилээс дээш үйл ажиллагаа |
2. | Иргэн Д.Баярсайхан | Богины ам | 0.5 | Газрын тухай хуулийн 40-р зүйлийн | 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа |
3. | Иргэн Б.Чулуундорж | Жаргалантын ам | 1.0 | Газрын тухай хуулийн 40-р зүйлийн | 4 жилийн хугацаанд үйл ажиллагаа |
4. | “Глобал бридж” ХХК | Арцатын амны задгай | 3.5 | Газрын тухай хуулийн 40-р зүйлийн | гэрээ байгуулаагүй, төлбөр |
5. | “Чингисийн харш цогцолбор” ХХК | Ташгайн ам | 18.0 | Газрын тухай хуулийн 40 зүйлийн | 2 жил үйл ажиллагаа явуулаагүй, |
6. | “Коокмин” ХХК | Зайсангийн ам | 1.0 | Газрын тухай хуулийн 40.1.5 | газрын төлбөр төлөөгүй гэрээ, |
7. | Иргэн Б.Сайнбаяр | Их, бага тэнгэрийн ам | 5.5 | Газрын тухай хуулийн 40.1.5 , | 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа |
8. | “ЧДЧГ” ХХК | Зуунмодны ам | 3.0 | Газрын тухай хуулийн 40.1.5 , | 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа |
9. | “Мизуно” ХХК | Тайны ам | 2.0 | Газрын тухай хуулийн 40.1.5, | 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа |
10. | Иргэн Л.Магвандорж | Төрхурхын ам | 2.0 | Газрын тухай хуулийн 40.1.5, | 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа |
0 сэтгэгдэл