“Мишээл экспо” төв маргааш амарна

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

“Мишээл экспо” төв маргааш амарна

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII хурал энэ сарын 26-наас эхлэн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Хурал өндөрлөж, төлөөгчдийн эхний хэсэг нутаг буцах тул замын хөдөлгөөний ачааллаас сэргийлэн “Мишээл экспо” төв маргааш амрахаар болжээ. “Мишээл экспо” төв нь Буянт ухаа олон улсын нисэх онгоцны буудал явах замд үйлчилгээ эрхэлдэг тул ийнхүү амрах юм байна. Бусад зах, худалдааны төвүүд энгийн цагийн хувиарийн дагуу ажиллана. 

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж