
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Би Ди Сек" ХК-ийн 2009 оны хувь нийлүүлэгчдийн ээлжит хурал 64,79 хувийн ирцтэйгээр хуралджээ. Хурлаар, компанийн 2009 оны үйл ажиллагааны тайлан, ТУЗ-өөс 2009 оны үйл ажиллагаанд өгөх дүгнэлт, Хянан шалгагчийн мэдээлэл, дүгнэлт болон ТУЗ-ийн гишүүдийг сонгох, ТУЗ болон Хянан шалгах зөвлөлийн 2010 оны зардлын төсөв зэрэг асуудлыг хэлэлцэн баталж, ТУЗ, ХШЗ-ийн гишүүдийг сонгосон байна.
Мөн "Монголын компанийн засаглалын кодекс"-ын дагуу компанид мөрдөх "Компанийн дотоод хяналтын үйл ажиллагааны журам", "Компанийн мэдээллийн үйл ажиллагааны журам", "Компанийн ногдол ашгийн журам", "Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам", "Хувь нийлүүлэгчдийн хурал хуралдуулах журам" зэрэг журмуудыг боловсруулан баталсан байна.
Б.СҮРЭН