Мянганы хөгжлийн зорилтын талаар ярилцлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

Мянганы хөгжлийн зорилтын талаар ярилцлаа

АОХН-ийн сайд нарын долдугаар хурлын төлөөлөгчид “Ардчилал ба Мянганы хөгжлийн зорилтууд” сэдвээр уулзалт хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг хэлэлцүүлэгт АНУ-ын төрийн департатментын Тулсах нарийн бичгийн дарга Сара Менделсон, Ирландын худалдаа хөгжлийн асуудал эрхэлсэн сайд Жо Костелло, Монгол Улсын гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан нар оролцсон юм. Мөн Бутаны ерөнхий сайдын тусгай элч Даго Цэрэн оролцож үг хэлсэн юм. “Монгол Улс хоёр том гүрний дунд оршидог хүн ам багатай, эдийн засаг жижигтэй улс. Гэхдээ бид 20 жилийн өмнө ардчилалыг эх нутагтаа авчирч, ардчилалыг бойжуулж чадсан ард түмэн. Харин одоог болтол хуучин нийгмийн үзэл суртал арилж өгөхгүй байна. Бидэнд тулгарч байгаа дараагийн зүйл гэвэл сайн засаглал. Саяхнаас бид уул уурхайгаас олох орлого, нөөцөөрөө дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Олон улсын томоохон компаниуд манай улсыг сонирхож эхэллээ. Ардчилал олон жилийн өмнө хөгжсөн улстай бид харилцаж байгаа бид тэднээс суралцах зүйл их бий” гэж Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан ярьсан юм. Мянганы хөгжлийн зорилтыг 13 жилийн өмнө НҮБ-ын 198 гишүүд хэлэлцэж, богино хугацаанд хөгжих, засаглалыг сайжруулахад чиглэгдсэн зорилтуудыг баталсан билээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж