Индонезийн Гадаад харилцааны сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

Индонезийн Гадаад харилцааны сайдтай уулзав

Гадаад харилцааны сайд Л.Болд өчигдөр /4 дүгээр сарын 28-ны өдөр/ Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад харилцааны сайд Марти Наталегаватай уулзав.

Талууд хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, бүс нутагт энхийг сахиулахад хамтран ажиллах талаар санал солилцсон бөгөөд Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын анхдугаар хурлыг зохион байгуулах тухай ярилцав.

Ууулзалтын төгсгөлд Индонез Улсын гадаад харилцааны сайд 2014 онд Индонез Улсад болох НҮБ-ын Иргэншил хоорондын холбооны олон улсын форумд Монголын талаас дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж