
Өвөлжилт хүндэрч зуд турхан болсон энэ үед сумын төвийн иргэдийн амьдрал хамгийн хүнд байгаа учир төр засгаас бодлогоор дэмжин зохицуулалт хийх, аймаг, сум, орон нутгийн удирдлагууд эв нэгдэлтэй ажиллан ядуурлаас гарах, малжуулах төсөлд иргэдээ зөв хамруулах, жижиг, дунд үйлдвэр эрхэлж байгаа иргэдээ бага хүүтэй төсөл хөтөлбөрөөр дэмжих, байгаль дэлхий, газар нутгаа хамгаалах, баруун бүсэд бүсийн нэмэгдэл олгох, цалин тэтгэврийг яаралтай нэмэх, эмнэлгийн ор хоног арав хоног байгаа нь учир дутагдалтай, холын аймгийн буюу ахмад настай хүмүүсийг хохироож байна гэсэн олон асуудлаар иргэд асуулт асууж гишүүнээс хариулт авсан байна.
Гишүүн Д.Оюунхорол Идэр сумд ажиллах хугацаандаа Монгол Улсын боловсролын тэргүүний ажилтан, ахмад багш Л.Лхагважавын нэрэмжит монгол хэл бичгийн гурав дахь удаагийн олимпиадад 18 сумын ЕБС-ийн 400 гаруй сурагч, багш нар оролцжээ. Олимпиадын эбичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Тосонцэнгэл сумын нэгдүгээр 10 жилийн сургуулийн сурагч А.Номин-Эрдэнийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Отгонтэнгэр их сургуулийн сэтгүүл зүйн ангид төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнажээ.
Д.ЦЭЦЭГ
0 сэтгэгдэл