Иргэд малжуулах төсөлд хамрагдах хүсэлтэй байна | News.MN

Иргэд малжуулах төсөлд хамрагдах хүсэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Иргэд малжуулах төсөлд хамрагдах хүсэлтэй байна

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Завхан аймгийн Идэр суманд ажиллан  УИХ-аас батлан гаргасан хуулиудын хэрэгжилт,  улс орны  өмнө тулгамдаж буй нийгэм, эдийн засгийн олон асуудлаар мэдээлэл хийж иргэд сонгогчидтойгоо  тулгамдсан олон асуудлаар санал солилцож , уулзалт хийжээ.

Өвөлжилт хүндэрч зуд турхан болсон энэ үед сумын төвийн иргэдийн амьдрал хамгийн хүнд байгаа учир  төр засгаас бодлогоор дэмжин  зохицуулалт хийх,  аймаг, сум,  орон нутгийн удирдлагууд эв нэгдэлтэй ажиллан  ядуурлаас  гарах, малжуулах төсөлд иргэдээ зөв хамруулах, жижиг, дунд үйлдвэр эрхэлж байгаа иргэдээ бага хүүтэй төсөл  хөтөлбөрөөр дэмжих, байгаль дэлхий, газар нутгаа хамгаалах, баруун  бүсэд бүсийн нэмэгдэл олгох, цалин тэтгэврийг яаралтай  нэмэх, эмнэлгийн ор хоног арав хоног байгаа нь учир дутагдалтай, холын аймгийн буюу  ахмад настай хүмүүсийг хохироож байна гэсэн олон асуудлаар иргэд асуулт асууж гишүүнээс хариулт авсан байна.

Гишүүн Д.Оюунхорол Идэр сумд ажиллах хугацаандаа Монгол Улсын боловсролын тэргүүний ажилтан, ахмад багш Л.Лхагважавын нэрэмжит монгол хэл бичгийн гурав дахь удаагийн олимпиадад 18 сумын ЕБС-ийн 400 гаруй сурагч, багш нар оролцжээ.  Олимпиадын эбичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Тосонцэнгэл сумын нэгдүгээр 10 жилийн сургуулийн сурагч А.Номин-Эрдэнийг  УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Отгонтэнгэр их сургуулийн сэтгүүл зүйн ангид төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнажээ.

 Д.ЦЭЦЭГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-30 182.160.58.238

yu hiisen avgai yum bee hunii surguuliig lyivardaj avsan gesen bailar shunaltai n****

Avatar

Зочин 2010-05-30 182.160.58.238

uuriiguu shuvt PR dahi yumaa ene setguulch nariig hudaldaad udriin talhnii mungiig ni ugdug gesen

Avatar

Зочин 2010-05-30 182.160.58.238

ene avgai odoo boliosoi banzal 34 nuhur solison bas uls turch genee zailuul

Avatar

Зочин 2010-05-30 220.101.173.186

oyun horol bol zavhaniiha buh huuhdiig surguulidaa unegui surgahgui yu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж